Үйлчилгээний нөхцөл
WeTheHome онлайн дэлгүүрийг ашигласнаар та дараах нөхцлийг зөвшөөрч байна:
1. Худалдан авалт ба төлбөр
• Бүх худалдан авалт Монгол төгрөгөөр (MNT) илэрхийлэгдэнэ.
• Төлбөрийг зөвхөн манай албан ёсны дансанд шилжүүлснээр хүлээн авна.
• Төлбөрийг шилжүүлэх үед таны гүйлгээний мэдээлэл баталгаажиж, төлбөр амжилттай хийгдсэний дараа захиалга боловсруулагдана.
• Бид төлбөрийн баталгааг хадгалж, таны хувийн мэдээллийг хамгаална.
2. Хэрэглэгчийн үүрэг
• Та захиалга хийхдээ үнэн зөв мэдээллийг бөглөх үүрэгтэй. Үүнд нэр, хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээлэл багтана.
• Захиалсан бүтээгдэхүүнээ хүлээн авсан даруйдаа сав баглаа боодол, бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, хэмжээ, тоо хэмжээ зэргийг шалгах.
• Хэрэв бүтээгдэхүүнд ямар нэг гэмтэл, дутагдал байгаа бол төлбөр хийгдсэний дараах 24 цагийн дотор бидэнтэй холбогдож, асуудлыг шийдвэрлүүлэх.
3. Бусад нөхцөл
• Захиалгын мэдээллийг үнэн зөв өгөөгүйгээс үүдэн үүссэн аливаа асуудалд дэлгүүр хариуцлага хүлээхгүй.
• Манай дэлгүүр хэрэглэгчийн эрх ашгийг дээд зэргээр хүндэтгэн ажиллах бөгөөд худалдан авагчийн санал хүсэлтийг шийдвэрлэхийг эрмэлздэг.
• Онлайн худалдааны туршлага нь найдвартай, хялбар, хурдан байхыг бид эрхэмлэн ажилладаг.