Буцаалт ба Нөхөн Төлбөр
WeTheHome Буцаалт ба Нөхөн Төлбөрийн Бодлого
WeTheHome онлайн дэлгүүр нь таны сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьдаг. Хэрэв таны захиалсан бүтээгдэхүүнтэй холбоотой асуудал гарсан тохиолдолд бид дараах нөхцлийн дагуу буцаалт болон нөхөн төлбөр хийх болно.
1. Буцаах боломжтой нөхцөл үүнд
• Бүтээгдэхүүн эвдэрсэн, ажиллахгүй болсон.
• Хүргэлтийн явцад гэмтэл авсан.
• Буцаалт хийхэд бараа нь анхны сав баглаа боодолтой, бүрэн бүтэн байх шаардлагатай.
2. Буцаах үйл явц
• Бүтээгдэхүүнээ хүлээн авснаас хойш 2 хоногийн дотор бидэнтэй холбогдох.
• Буцаах хүсэлт баталгаажсаны дараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, шалгах үйл явц эхэлнэ.
• Буцаан олголт баталгаажсаны дараа 24 цагийн дотор төлбөр таны дансанд шилжинэ.
3. Буцаах боломжгүй нөхцөл Буцаалт хийх боломжгүй нөхцөлд
• Хэрэглэгчийн буруу ашиглалт, анхааралгүй байдал, гадны нөлөөнөөс үүдэлтэй эвдрэл.
• Барааг ашигласан, бохирдсон, хагалсан тохиолдолд буцаах боломжгүй.
4. Буцаан олголт ба анхааруулга
• Буцаалт баталгаажсан тохиолдолд төлбөрийг 24 цагийн дотор таны дансанд шилжүүлнэ.
• Хүргэлт болон тээврийн зардал нь 15.000 төгрөг тул энэ зардлыг бүтээгдэхүүн мөнгөн дүнгээс суутгал хийж авахыг анхаарна уу.