Сүүний шанага 18 см
Сүүний шанага 18 см
Couldn't load pickup availability
- Бүх төрлийн плиткэнд тохиромжтой. Хийн болон индукцийн плиткэнд ашиглах боломжтой.
- Зэвэрдэггүй зузаан 3 давхар ган материалтай
- 18 см хэмжээтэй тэгш ёроолтой тул хүүхдийн хоол хийх хэрэгцээг бүрэн хангана
- Бат бөх шилэн таг, зэвэрдэггүй ган бариултай
- Хоолонд ямар нэгэн амт, үнэр шингээдэггүй, химийн урвалд орохгүй.
- Найдвартай чанарын баталгаа итгэмжлэгдсэн үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн
Мэдээлэл
Мэдээлэл
-316 ган сүүний шагана нь зэвэрдэггүй гангийн дээд зэрэглэлийн материал болох 316 гангаар бүтээгдсэн бөгөөд тэрхүү ган нь молибден агуулдаг тул хлорид агуулсан орчинд өндөр тэсвэртэй байдаг
-Хоол хийх явцад ямар нэгэн химийн урвалд орохгүй, амттай, эрүүл хоол бэлтгэхэд бүрэн аюулгүй.
Үүнээс үүдэн, хүнсний бүтээгдэхүүнд ямар нэгэн химийн үнэр, амт, өнгө нэмж, бие махбодид сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлж чаддаг.
- Энэхүү бүтээгдэхүүнийг герман технологиор БНХАУ үйлдвэрлэсэн
- Нийт Хэрэглэгчдийн 93.5% нь эерэг үнэлгээ өгсөн
Арчилгаа,Цэвэрлэгээ
Арчилгаа,Цэвэрлэгээ
Зэвэрдэггүй ган сүүний шанага нь удаан эдэлгээтэй, гялалзсан гадаргуутай байдаг ч зөв арчилгаа хийснээр илүү удаан шинэ мэт байлгаж чадна.
1. Хоол хийх явцад тогоог тусгай зориулалтын халуунд тэсвэртэй хэрэгсэл (модон халбага, хуванцар сойз) ашиглах нь зөв. Металл хэрэгсэл ашиглах нь зураас үүсгэж болзошгүй.
2. Халуун устай угаах нь хэт их халууны шок үүсгэж, гангийн бүтэц эвдрэх эрсдэлтэй. Тиймээс, 10-15 минут хөргөж байж цэвэрлэх хэрэгтэй. Тогоог халуун байх үед нь хүйтэн ус нэмэхээс зайлсхийх хэрэгтэй.
3. Цэвэрлэхэд зөөлөн сойз (металл биш, зөөлөн утсан сойз) ашиглах нь тохиромжтой. Хэт хатуу зүйлс (металл сойз гэх мэт) нь гангийн гадаргууг зурах эрсдэлтэй. Сойзоор зөөлөн арчиж, наалдсан тос болон бохирдлыг арилгаарай.
Хэрэв түлэгдсэн хоол үлдсэн бол, бүлээн ус болон шингэн савангаар шингээж, 10-15 минут орчим орхих хэрэгтэй.
4. Хоолны үлдэгдэл арилсныхаа дараа, төсөөтэй хуурай даавуун алчуур эсвэл гар алчуур ашиглан тавгаа сайн хатааж, гялалзуулна. Тавагаа нойтон байлгах нь зэврэлт үүсэх эрсдэлтэй.
Товчоор:
Хөргөж байж цэвэрлэнэ.
Бүлээн ус болон зөөлөн саван ашиглан угааж, зөөлөн сойз ашиглана.
Түлэгдсэн хоол үлдсэн бол бүлээн усанд шингээж цэвэрлэнэ.
Тавагаа хуурай даавуугаар сайн арчиж, хатааж гялалзуулна.
Хэмжээ
Хэмжээ
- 18 см, 3 давхар (3-ply) 316 ган сүүний шанага нь дөнгөж хоолонд орж байгаа хүүхдийн хоол хийхэд илүү тохиромжтой юм.
- 2-3 литр тул 1-2 хүний хоол хийхэд тохиромжтой бөгөөд индукц, хий, цахилгаан зэрэг бүх плитканд ашиглаж болно.
